SUNERGY SOLUTION · МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

Нарны зайн системийн мэргэжлийн сургалт

Нарны зайн системийн угсралт суурилуулалтын операторч бэлтгэх чадамжид суурилсан мэргэжлийн сургалт болон анхан шатны цахим видео хичээлээр нарны зайн системийн талаар мэдлэг, практик ур чадвар эзэмшээрэй.

  • Танхим · ₮1,000
  • Цахим · ₮1,000
Уулын бэлд суурилуулсан нарны зайн хавтангийн эгнээ
Суралцах2 хэлбэртанхим болон цахим

БИДНИЙ ТУХАЙ

Сэргээгдэх эрчим хүчний мэдлэг, ур чадвар

Санержи Солюшн ХХК нь сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэн, олон нийтэд зөв, хүртээмжтэй мэдээлэл хүргэх замаар салбарын хөгжлийг дэмжин ажилладаг.

Бид мэргэжлийн болон практик сургалт, цахим хичээл, мэдлэг түгээх хөтөлбөрүүдээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголтыг нэмэгдүүлж, зөв сонголт, хэрэглээг дэмжин, Монгол Улсын ногоон шилжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулахыг зорьж байна.

МЭДЭЭЛЭЛ

Онол, туршилт, бодит талбайн дадлага

Танхимын сургалт нь орчин үеийн шийдлүүдийг харьцуулж, тоног төхөөрөмжтэй лаборатори болон төслийн талбай дээр ажиллахад чиглэнэ.

Суралцагч нарны зайн системийн төхөөрөмж дээр лабораторийн туршилт хийж байгаа нь
Лабораторийн практик, тоног төхөөрөмжийн туршилт
  • Бодит төслийн талбай дээрх дадлага

    Танхимын сургалтаар тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, суурилуулалт, холболтыг бодит төслийн талбай дээр дадлагаар бататгана.

  • Орчин үеийн технологийн харьцуулалт

    Нарны эрчим хүчний орчин үеийн технологи, шийдлүүдийг харьцуулан судална.

  • Лабораторийн туршилт

    Лабораторийн орчинд систем, тоног төхөөрөмжийн ажиллагааг туршилтаар ажиглана.

  • Ур чадварын үнэлгээ

    Онол, практикийн сургалтын дараа эзэмшсэн ур чадварыг үнэлнэ.

ХӨТӨЛБӨРҮҮД

Танхимын болон цахим хоёр сонголт

Зорилго, суралцах хэлбэр, үнэ болон агуулгаа харьцуулж өөрт тохирох сургалтын мэдээллийг сонгоно уу.

01Танхимын сургалт

II түвшний ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ олгох онол, практик хосолсон танхимын сургалт

14 хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Нэг удаагийн сургалтад дээд тал нь 20 суралцагч хамрагдана.

Сургалтын үнэ₮1,000
Танхимын сургалтын мэдээлэл
02Цахим видео хичээл

Нарны зайн системийн анхан шатны цахим видео хичээл

5 видео хичээл · нийт 78 минут

Хичээлийн үнэ₮1,000
Цахим хичээлийн мэдээлэл

14 ХОНОГИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР

Танхимын сургалтын 9 сэдэв

  1. 01

    Цахилгааны аюулгүй ажиллагаа

  2. 02

    Нарны зайн системийн үндэс

  3. 03

    Системийн тооцоо, төлөвлөлт

  4. 04

    Системийн хамгаалалт ба газардуулга

  5. 05

    Батарей ба эрчим хүч хадгалалт

  6. 06

    Инвертерийн ажиллагаа

  7. 07

    Угсралт, суурилуулалт, холболт

  8. 08

    Тоног төхөөрөмжийн сонголт, төслийн талбай дээрх дадлага

  9. 09

    Нарны эрчим хүчний технологи, шийдлүүдийн харьцуулалт

5 видео хичээл · нийт 78 минут

Цахим хичээлийн 5 модуль

₮1,000

  1. 01

    Нарны зайн системийн хүчин чадлыг тодорхойлох

  2. 02

    Хэрэглээнд тохирсон нарны зайн системийг тодорхойлох

  3. 03

    Нарны цахилгаан үүсгүүрийн систем зөв ашиглалт ба арчилгаа

  4. 04

    Нарны зайн системийн угсралт суурилуулалтад анхаарах зүйлс

  5. 05

    Зах зээл дээрх олон бүтээгдэхүүн дундаас сонголтоо зөв хийх

Суралцах үр дүн

  • Цахилгааны хэрэглээнд тохирох нарны зайн системийг тодорхойлох
  • Системийн чадлын тооцоог ойлгох
  • Нарны хавтан, инвертер, батарей, хамгаалалтын төхөөрөмжийг харьцуулах
  • Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн хуудсыг унших
  • Чанаргүй эсвэл аюулгүй бус бүтээгдэхүүнийг таних
  • Угсралт, суурилуулалт, холболтыг ойлгох
  • Системийг зөв ашиглаж, арчлан үр ашиг болон ашиглалтын хугацааг сайжруулах

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэлийн мэдээллээ нягтлаарай

Сургалтаа сонгож, бүртгэлээ үргэлжлүүлнэ үү.

Хоёр сургалтыг харьцуулах